close
Haitan Testseg Lyrics & Chords By Haranga
LyricsView Chords
printDownload as PdfPdf
Хуурай газрын хөрсөнд нь ээ хө
Хөсрийн өвс ч ургахгүй шүү дээ
Угаас үнэнч сэтгэлгүй боловоос
Учирсныгаа зовоох л байлгүйдээ
Хөлдүү голын мөсөн дороос нь хө
Хайтан цэцэг соёолохгүй шүү дээ
Өчүүхэн жаахан ч маргалдах боловоос
Үр хүүхэд минь жаргахгүй л байлгүйдээ
Дх: Бурхны ивээлээр нийлсэн болхоороо
Болих салахыг бодоод ч яахав ээ хө
Цэнхэр яргуй цэцгүүд нь ээ хө
Цагийн аясаар гандацгаана шүү дээ
Ханилсан бидэн мөнх насгүй болохоор
Хорвоо уяхан ч хагацаах л байлгүй дээ
Дх: Бурхны ивээлээр нийлсэн болхоороо
Болих салахыг бодоод ч яахав ээ хө